ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ 8 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ХУДАЛДАЖ АВСАН ГЭЛЭЭ


"Их хотын цэвэрлэгээнд нийт 10294 ААН, байгууллагын 57792 хүн оролцлоо" гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Тэрбээр "Цэвэрлэгээнд нийслэлийн 80 харьяа газар, агентлагийн 3827 ажилтан албан хаагч Туул, Дунд гол дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн. Төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 10 байршилд хаягдал түүхий эд авах урамшуулалт худалдааг зохион байгуулж, 90 минутын хугацаанд нийт 8 тонн дахин ашиглах боломжтой хог хаягдлыг 1.2 сая төгрөгөөр худалдан авалт хийв. Хот тохижилтын 557 ажилтан албан хаагчид нийтийн эзэмшлийн зам талбайн 8417 у/м хайс хашлага, 336 ширхэг сандал, 344 ширхэг хогийн сав, 653 шонг угааж, ногоон байгууламжийн хамгаалалтын 145 шон, троссыг засварласан. Хотын гол гудамж талбайд тарьсан том оврын 4082 модыг усласан. ЗАА-ны нийт 55 албан хаагч төвийн 6 дүүргийн цэвэрлэгээний ажлын зохион байгуулалт, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав. Мэргэжлийн хяналтын 403 улсын байцаагч 9 дүүргийн 152 хороонд хяналт тавьж, 10800 аж ахуйн нэгж, байгууллагын 45148 иргэнийг цэвэрлэгээний ажилд хамруулав. Цэвэрлэгээнд хамрагдаагүй 112 аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавин цэвэрлэгээнд хамруулж, хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан 5 иргэн, 3 ААН-д 1.050.000 төгрөг, хог хаягдлыг ил задгай шатаасан 1 иргэнд 50.000 төгрөг, барилгын хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан 1 иргэнд 300.000 мянган төгрөг, төрийн албан хаагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй 3 иргэнд 150.000 төгрөг, нийт 1.550.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан" хэмээн танилцууллаа. Их цэвэрлэгээг тодорхой хугацаатай, бүх газарт нэг зэрэг зарласан нь ААН, байгууллага, иргэдийн идэвхийг нэмэгдүүлж чадсан. Цаашид ийм арга хэмжээг улирал бүрт ч юм уу зохион явуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа Ерөнхий менежер танилцуулгын үеэрээ хэлж байлаа. Мөн тэрбээр энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулах үеэр гарсан зарим анхаарууштай зүйлийн талаар танилцуулгадаа дурьдаж байлаа. Тухайлбал, хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ ААН, байгууллагуудад цэвэрлэгээний талаарх мэдээллийг нэг бүрчлэн хүргэж ажиллах, зохион байгуулалтаа сайжруулах, муу ажилласан хороодын Засаг дарга нарт дүүргийн Засаг дарга нар хариуцлага тооцож ажиллах, Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлын ачилтыг шуурхай хийхэд онцгой анхаарах хэрэгтэй байгааг хэлж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 19 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29