ДАРХАН-УУЛ АЙМАГТ СҮҮНИЙ ХӨРГӨЛТИЙН ТӨВ БАЙГУУЛНА


Дархан-Уул аймгийн хонгор суманд сүү хөргөлтийн хоёр төвийг хонгорын бахархал малчдын хоршоотой хамтран байгуулахаар төлөвлөөд байна. Энэ хөргөлтийн төвүүд ашиглалтад орсноор боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн хангалт сайжирч, малчдын орлого нэмэгдэх томоохон боломжууд бүрдэх ажээ.
ХХААХҮЯ, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх /secim/" төслийг хэрэгжүүлж байгаа аж. энэ хүрээнд хүнс хөдөө аж ахуйн газар, хонгор сумын здтг-тай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл болсон 20 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ.үйл ажиллагаатай танилцаж дууссан дараагаар сүү үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, сүүний үнэ, борлуулалт, байршил, малын үүлдэр угсаа зэрэг судалгаа мэдээллүүдийг нэгтгэжээ.Аймгийн хувьд үхэр сүрэг нийт сүрэгт эзлэх хувь 1970-аас 2007 он хүртэл тогтмол буурсан ч 2008 оноос эргэн нэмэгдэж 2017 онд 16.2 хувь буюу 50.29 мянган толгой болтлоо өссөн үзүүлэлттэй байна.Энэ нь нэг км2 нутаг дэвсгэрт ноогдох тугалын тоогоор дархан-уул аймаг улаанбаатар хотын дараа орж байна. Бойжуулсан тугалын тоог дархан-уул аймгийн сум, багуудаар авч үзвэл хонгор сумын 2-р баг хамгийн их буюу 4328 тугал бойжуулж байна.Энэ нь тус багийн нутаг дэвсгэрт сүүний хөргөлтийн төв байгуулах нөхцөл бүрдэж байгааг харуулжээ. Иймд хонгор сумын мэүт-тай хамтран тус сумын 300 орчим малчны өвөлжөө, зуслангийн байршлыг солбицлоор тогтоож, сүүний нөөц ихтэй цэгүүдийг тогтоосон байна. Энэхүү ажлын үр дүнд сүүний хөргөлтийн төвийн байршлыг тогтооход шаардлагатай суурь мэдээллүүд, давуу тал, боломжуудын талаарх судалгаа, мэдээллийг нэгтгэснээр дээрх шийдэлд хүрсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 19 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29