ОНГОЦНООС АЛИМ АВЧ БУУСАН ЗОРЧИГЧ ТОРГУУЛЖЭЭ


Нислэгийн явцад үйлчлэгчийн өгсөн алимыг онгоцноос авч буусан зорчигч Америкийн гааль дээр $500-аар торгуулсан тохиолдол гарчээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Дельта компанийн онгоцоор Парисаас эх нутагтаа буцаж ирсэн Кристал Тэдлок зорчигчдод үнэгүй тараасан алимыг өлсөөгүй байсан тул дараагийн нислэгтээ идэхээр төлөвлөөд авч буусан гэнэ. Гэтэл АНУ-ын гаалийнхан түүнийг жимсний контрбанд хийсэн хэргээр торгож шийтгэжээ. Үүнээс гадна олон улсад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн байна. Тэдлок алим боосон цаасан дээр Дельта компанийн билэгдэл байгааг үзүүлж тайлбарласан ч хөдөө аж ауйн барааг гаалийн мэдүүлэгт заавал бичих ёстой гэсэн үндэслэлээр торгожээ. Дельта компанийн албаны хүн "нисэх онгоцонд үйлчилсэн хүнсийг зөвхөн нислэгийн үед хэрэглэх ёстой" гэсэн тайлбар өгсөн байна. Денверийн оршин суугч Тэдлок "Ганц ширхэг жимснээс болж гэмт хэрэгтэнтэй адил харьцсанд харамсаж байна" гээд торгуулийн мөнгийг эргүүлж авахын төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: The Washington Post


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 19 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29