БӨХЧҮҮД ДАХИН "ИХ ЭЕ"-ЭЭ ХУРАЛДУУЛАХААР БОЛЖЭЭ


Сүүлийн үед МҮБХ-нд үүсээд байгаа асуудлаас болж бөхчүүд хоорондоо хагаралдаж, бөхөө үздэг дээдэлдэг ард түмэн нь нутаг нуга дов жалгаараа хагаралдаж талцсан асуудал хурцадсан. Бүр сүүлдээ Ерөнхийлөгчийн анхааралд орж, тогоон дотроо учраа олохгүй байгаа бөхчүүдийн цолыг нь хураана гэж хатуу сануулга өгөв. Даруйхан эв зүйгээ олохгүй бол Бөхийн өргөөг төр мэдэлдээ авна гэдгээ ч мэдэгдсэн юм.Тэгвэл үүсээд байгаа маргаанаа нэг мөр цэгцлэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд бөхчүүд дахин хуралдаж, "Их Эе" хурлыг зохион байгуулах ажлын комисс байгуулах саналд нэгджээ. "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат тэргүүтэй Дархан аварга Х.Баянмөнх, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, Улсын начин Ц.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын комисс байгуулахаар болжээ.Монголын үндэсний бөхийн холбоо Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр даргатай байсан бол тэд хоёулаа МҮБХ-ны даргаас нэрээ татаж, "Их Эе" хурлаа дахин хийхээр болсон байна.Тиймээс Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, "Их Эе" хурлаа зохион байгуулах, товлох комиссоор ажиллах юм байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тавдугаар сард багтаан бөхийн холбоо маргаанаа цэгцэл гэсэн үүрэг чиглэл өгсөн байгаа учраас тэд даруй "Их эе" хуралдуулахаар ярилцсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 20 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29