МОНГОЛД ИРЭХ СОЛОНГОС ,ФРАНЦ ЖУУЛЧДЫН ТОО ӨСЖЭЭ


Энэ оны I улиралд улсын хилээр орсон жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар нэмэгдэж, 70 мянга 500 орчим болсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ дундаа хамгийн их буюу 36 хувь нь ОХУ-аас, 32.6 хувь нь БНХАУ-аас орж ирсэн байна.
ОХУ-аас ирсэн жуулчдын тоо 28.8 хувиар өсжээ. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Женко тур бюро" ХК 2017 онд Ази, Европын улс орнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар цаашид Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ гэж үзжээ. Тухайлбал, зөвхөн Францаас л гэхэд 100 жуулчин хүлээн авах урьдчилсан захиалга авсан байна. Францаас Монголд улиралд дунджаар 500 орчим жуулчин ирдэг аж. Энэ оны I улиралд л гэхэд тус улсаас 570 жуулчин ирсэн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.Үүнээс гадна сүүлийн үед БНСУ-аас Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн байна. Мөн энэ оны I улиралд тус улсаас 7157 жуулчин ирсэн нь 2017 оны мөн үеэс 15.7 хувиар өсжээ. Улаанбаатар-Пусаны чиглэлд "Air Busan" ХХК долоо хоногт нэг удаа, МИАТ ХК долоо хоногт дөрвөн удаа шууд нислэг үйлдэж байгаа нь гол нөлөө үзүүлж байгааг салбарынхан онцолж байна. "Агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэх нь аялал жуулчлал хөгжих гол хөшүүргийн нэг" гэдгийг Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр мэдээлсэн юм.Түүнчлэн жуулчдыг татах нэг цэг болох Чингисийн хөшөө цогцолборын борлуулалтын орлого өсөх хандлагатай байна. 2017 онд орлого нь 1.5 тэрбум төгрөг болсон нь төлөвлөснөөс нь 19 хувиар давжээ. Харин "XIII зуун" цогцолборын борлуулалтын орлого 288 сая төгрөг болж, төлөвлөснөөс 20 хувиар бага байсан талаар "Женко тур бюро" ХК мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 20 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29