ОЮУТНЫ ХҮҮГҮЙ ЗЭЭЛИЙГ ИРЭХ САРЫН 1-ЭЭС ОЛГОНО


Засгийн газрын хуралдаан 2018 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр болж, жилийн таван хувийн хүүтэй байсан "Оюутны хөгжлийн зээл'-ийг хүүгүй олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч хамтран зээлдэгч нь тогтмол орлогогүй, давхар зээлтэй, төлбөр, орлогын харьцаа хэтэрсэн зэргээр банкны шаардлага хангаагүй 40 гаруй мянган оюутан, суралцагч зээл авч чадаагүй байна.

Тэгвэл ирэх тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн оюутан залуучуудад 'Оюутны хөгжлийн зээл'-ийг шинэ журмаар олгож эхлэх гэнэ. Өмнө нь зээлд хамрагдахыг хүссэн оюутнаас тухайн банк хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө зэргийг шаарддаг байсан. Харин шинэ журмаар барьцаа хөрөнгөгүйгээр шууд зээл авах боломжтой болж байгаа юм байна. Ингэхдээ бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторантад суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 3.2 дээш байх тохиолдолд зээлийг олгох аж. Ирэх намраас оюутны ширээнд суух залуучуудын хувьд ерөнхий шалгалтаа 600 онооноос дээш өгсөн бол энэхүү зээлд хамрагдах болзол хангана. Оюутны хөгжлийн зээлд төрийн болон төрийн бус их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 20 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29