ЕБС-ИЙН ТӨГСӨГЧДӨД МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХОД НЬ ТУСЛАХ БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН МАРГААШ ӨНДӨРЛӨНӨ


Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгож, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх зорилготой "Боловсрол шинэчлэл-2018" үзэсгэлэн өчигдөр /2018.04.20/ "Мишээл экспо" төвд нээгдлээ. Олон улсын болон дотоодын их дээд сургуулиуд, хэлний төвүүдийн нэгдсэн эл үзэсгэлэн 10 дахь жилдээ болж байгаа бөгөөд 04 дүгээр сарын 23-ны Ням гариг хүртэл үргэлжилнэ.

Боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой. Үзэсгэлэнд гадаадын зургаан орны 10 гаруй сургууль болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургууль, хэлний төвүүд оролцож байна.

Боловсролын үзэсгэлэнд ирснээр та:

  1. 50-100 хувийн тэтгэлэгтэй гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг авах, хэрхэн амжилттай хамрагдах талаар зөвлөгөө авах
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулиудтай холбож өгөх
  3. Төрийн болон банкны зээлээр их дээд сургуулиудад суралцах мэдээлэл авах
  4. Ерөнхий боловсролын 9, 12-р анги төгсөгчдийг нэгдсэн журмаар хамруулж, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг болох
  5. Төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургууль, коллежуудын танилцуулга мэдээллүүдийг нэг дороос авах
  6. Оюутан, сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн аргам хэмжээнд хамрагдах
  7. Боловсролын салбарын хөгжлийн чиг хандлагын мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.

"Боловсрол шинэчлэл-2018" үзэсгэлэнг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Монголын их дээд сургуулиудын консорциум, Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, "Мишээл экспо" компанитай хамтран зохион байгуулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 20 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29