5,6 ДУГААР САРД ДУЛААН БАЙХ УЧИР ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА


Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр "2018 он гарснаар өнөөдрийн байдлаар Монгол Улсад 8 аймаг, 16 суманд 21 удаагийн ой хээрийн түймэр тохиолдлоо.

Яг одоогийн энэ мөчид Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ой хээрийн түймэр гарсан нөхцөл байдалтай байна. Эрдэнэбулган сум нь аймгийн төвөөсөө 180 км-т байдаг. Яг одоо түймрийн голомтод Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ОБЕГ-аас нийт гал сөнөөгч, 6 Онцгой байдлын машин ажиллаж байна. Газар дээр нь ажиллаж буй хурандаагаас авсан мэдээллээр түймрийг хяналтдаа авчихсан, цурманд оруулах ажиллагааг явуулж байгаа. Түймэр бүх талбайг хамраагүй учир, 3 цэгт хуваагдан ажиллаж байна. Одоогоор ойролцоогоор 5,800 орчим га талбай түймэрт өртсөн байгаа.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр ой хээрийн түймрийн нөхцөл байдал бий болж байгаатай холбогдуулаад хандив цуглуулах гэсэн, мөн өнгөрсөн жилийн хандивын мөнгө хаачив гэсэн мэдээллүүд их түгэх боллоо.

Тиймээс өнөөдөр бодит мэдээллийг өгөх нь зүйтэй гэж үзсэн юм. Өнгөрсөн жил нийт 1.4 тэрбум төгрөгийн хандив ард иргэд, ААН, байгууллагуудаас цугларсан. Энэ мөнгө яг одоо Төрийн сангийн дансанд бүтнээрээ байршиж байгаа гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

Урьдчилсан байдлаар энэ мөнгөний 20 сая нь өнгөрсөн жил түймрийн голомт дээр ажилласан албан хаагчдыг сэргээн засах төвд эмчлүүлэхэд зарцуулсан. Бусад зардлыг бид албан ёсоор хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацсан.

Түүнчлэн ЦУОШГ-аас 5,6 дугаар сарын цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг авсан. Эдгээр саруудад олон жилийн дунджаас 0.5-1.5 градусын дулаан байх төлөвтэй байна.

Дулаан байна гэдэг нь түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс өнгөрсөн жилтэй харьцуулахад түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Дахин хэлэхэд, энэ оны 5-6 дугаар сард ой хээрийн түймэр гарах магадлал өндөр байна. Түймрээс урьдчилан сэргийлэлтэд ард иргэдийн оролцоо маш чухал байна. Тиймээс ард иргэд хөдөө, орон нутагт зорчих, агаар салхинд гарахдаа галт түймрийн аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 20 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29