ХЯТАДАД НЭГ ФЕРМ ЖИЛД 6 ТЭРБУМ ЖООМ ҮРЖҮҮЛДЭГ


Жоомонд дуртай хүн ховор. Тэгвэл Хятадын нэгэн ферм жил бүр 6 тэрбум жоом өсгөн үржүүлж, эмийн үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг байна.

Энэ нь хүн төрөлхтний түүхэнд анх удаа шавьжийг дотоод орчинд ийм олноор үржүүлсэн тохиолдол ажээ.

Баруун өмнөд Хятадын Шичань хотын Gooddoctor эм үйлдвэрлэлийн компани уг фермийг ажиллуулдаг ба спортын хоёр том талбайтай тэнцүү хэмжээ бүхий бүрэн бетон барилга дотор тусгай орчинд үржүүлдэг байна. Мөн хиймэл оюунаар тоноглосон систем харанхуй, чийглэг орчинд жоом бүрийн өсөлтийг хянаж байдаг ажээ.

Жоомны нунтагийг Хятадын уламжлалт эмнэлэгт ашигладаг бол гоо сайхны бараа үйлдвэрлэгчдэд уурагны хямд эх үүсвэр болдог гэнэ. 2013 онд Хятад даяар 100 том жоомны ферм ажиллаж, хагас килограм жоомыг $20-оор борлуулж байгааг хэвлэлүүд мэдээлж байжээ.

Шичань хотын ферм тэдгээрийн дотор хамгийн том нь юм байна. Жоомоор үйлдвэрлэсэн 100 мл савтай эм нь $4 орчим үнээр зарагддаг гэнэ.

Хэрвээ хүний алдаанаас болж энэ олон жоом байрнаасаа гарвал Шичань болон түүний ойролцоо амьдардаг 800,000 орчим хүнд том гамшиг тохиолдох тул өндөр хамгаалалттай байдаг ажээ.

2013 онд хэн нэгэн санаатайгаар нэг сая орчим жоомыг гадагш гаргахад эрх баригчид онц байдал зарлаж, өргөн хүрээнд ариутгал хийж байсан гэдэг.

Эх сурвалж: ikon.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 20 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29