ТАКСИ НЭРЭЭР ДЭЭРЭМ ХИЙДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭВ


Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн болон Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлэн, шалгаж байна. Шалгалтын явцад уг этгээдүүд нь мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркын автомашинаар нийслэл хотын нутаг дэвсгэрт такси үйлчилгээ үзүүлэх нэрээр халхавчлан шөнийн цагаар үйлчлүүлсэн иргэдийг зодож, айлгаж сүрдүүлэн эд зүйлийг нь дээрэмддэг байсан нь тогтоогджээ.

Мөн тэд бусдын автомашины улсын дугаарыг хулгайлж, энэхүү үйлдэлдээ ашигладаг байснаа хүлээсэн байна. Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат 1993-1997 онд төрсөн И, Б, Э, Б нар бүлэглэн үйлдсэнийг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн найдвартай такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн таксигаар үйлчлүүлэх, хувийн таксинд суухдаа улсын дугаар, автомашин маркыг сайтар харж, хэдэн цагийн үед хаанаас сууснаа ар гэрийнхэндээ мэдэгдэж байх зэргээр аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 20 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29