ХЯТАД РУУ ӨДӨРТ 1000 НҮҮРСНИЙ МАШИН ГАРЧ БАЙНА


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ сарын 8-12-ны өдрүүдэд урд хөршид хийсэн айлчлалаар Хятад руу экспортлох Монголын нүүрсний гарцыг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн. Тодруулбал, Хятадын Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашинуудыг нэвтрүүлэх гарцыг гурав болгон нэмснээс хойш өдөрт 1000 гаруй автомашин хилээр нэвтэрч байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Гашуунсухайт-Ганцмод боомтоор өчигдөр /2018.04.19/ нүүрс ачсан 1012 автомашин Хятад руу гарсан байна. Нүүрсний машинуудын 780 буюу 77 хувь нь "Эрдэнэс Тавантолгой"-нх, 191 буюу 19 хувь нь "Энержи Ресурс", үлдсэн нь орон нутгийн өмчит "Тавантолгой"-нх аж. Өчигдөр Ганцмодны боомт дээр Монгол руу гарах гэсэн нүүрсний машинуудын гацаа үүссэн. Тэгвэо Ганцмодны боомтын нэг гарцын хаалгыг автомашин мөргөсний улмаас Хятадын талаас түр хязгаарлалт хийсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 20 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29