НИЙТИЙН ТЭЭВЭРТ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН АВТОБУС НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА


НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр "Экобус" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь өндөр технологийн машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх зорилгоор авто угсралтын үйлдвэрээ 2014 онд ашиглалтад оруулжээ.

Тус компанийн захирал Б.Жаргалсайхан, " Өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусууд аюулгүй байдал хангалтгүй, импортоор орж ирсэн хуучин автобусууд байдаг. Нэг шинэ автобусыг 9 жил ашиглах боломжтой байдаг ч манай улсад орж ирсэн хуучин автобусууд 4-5 жил яваад ашиглалтаас гардаг. Тэгвэл эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн автобусандаа 10 жил ашиглах баталгаа өгч байгаа төдийгүй нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх бүрэн боломж бий" гэлээ.

Мөн НИТХ-ын дарга С.Амарсайхан "Тооцоолол, аюулгүй байдал, стандартын дагуу дотооддоо угсраад, үйлдвэрлээд явах боломж нь манайд бүрдсэн байна. Би олон улсын автобусны үйлдвэрүүдээр орж байсан. Технологи, үйлдвэрлэл нь ижил түвшинд байна. Автобусны дээд, бүрхүүл, жижиг сажиг эд ангиудыг ч Монголдоо үйлдвэрлэж байгаа. Тиймээс дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд нийтийн тээвэрт нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхэд нийслэл болон төр засгаас анхаарах ёстой. Нөгөөтэйгүүр бизнес эрхлэгчдээ дэмжих, ажлын байрыг бий болгоно. Хамгийн гол нь гаднаас бэлэн автобус импортлож оруулахад тээвэрлэлтээс эхлээд дагалдах зардлууд өндөр гардаг. Мөн ашиглалт аюулгүй байдал болон худалдсан авсны дараах техникийн засвар үйлчилгээ зэрэг нь ажиллагаа зардал ихтэй байдаг. Тэгвэл эх орондоо үйлдвэрлэсэн эдгээр автобусуудын засвар үйлчилгээг нь компанид нь даалгаад өгвөл одоо нийтийн тээврийн аюулгүй байдал хангалтгүй, иргэдэд тав тухгүй, шаардлага хангахгүй байна гэсэн асуудлуудыг өөрчлөх боломж нь бүрдэх юм. Цаашид энэ компанийг дэмжих ямар боломж нөхцөл байна гэдгийг судлах болно" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 21 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29