ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ АСУУДЛЫГ ИРЭХ 7 ХОНОГТ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ


Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн М.Билэгт, "Чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл хийнэ. Мэдээлэл хийх үед зөвхөн цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асуудаг дэгтэй. Эрүүл мэндийн асуудал бол их чухал асуудал. Тиймээс олонхийн бүлгийн гишүүдээс асуулт асуух бололцоо гаргаж болох уу" гэсэн саналтай байгаагаа хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд, "Хүүхдийн мөнгөний тухай хуулийн төслийг хойшлуулсан байна. Энэ асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч. Өнөөдөр Ардчиллын алтан хараацай С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөнө. Цэцэг өргөх ёслолыг зөвхөн АН-ынханд хамаатай үйл явдал гэж хараад байх шиг байдаг. Ингэж харалгүй чуулганы хуралдааныг 11:30 минутын үед түр завсарлуулж УИХ-ын гишүүд уг ёслолд оролцох нь зүйтэй. С.Зоригийнхоо төрсөн өдрөөр хүүхдийн мөнгөний асуудлаа батлая. Эв эеийг сахья" гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд дээрх саналуудтай холбогдуулж, "М.Билэгт гишүүний саналыг хүлээж авах бололцоогүй. Дэгээ сахих ёстой. Хүүхдийн мөнгөний асуудлыг хойшлуулж, ирэх 7 хоногт хэлэлцэхээр болсон. Учир нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодорхой хуралд оролцохоор болсон тул ийн хойшлуулсан. УИХ-ын гишүүд С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөх ёслолд бололцоогоороо оролцоорой" гэсэн тайлбарыг өгөв. Үүгээр чуулган товын дагуу эхний асуудалдаа орсон юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 21 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29