​УЗБЕКСТАН УЛС МОНГОЛ РУУ АВТОМАШИН ЭКСПОРТОЛНО


Монгол дахь Узбекистаны ЭСЯ-ны санаачлагаар Узбекистан болон Монгол Улс олон тооны гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай "Азер Ньюс" агентлаг мэдээлжээ. Узбекистанаас Монгол Улсад суух Элчин сайдаар саяхан томилогдсон Бахтиёр Саидов Монголын засгийн газрын албаны хүмүүс болон томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны олон асуудлыг авч хэлэлцсэн байна. Эдгээр уулзалтын үеэр Монголын томоохон компаниудын төлөөлөгчдийг Элчин сайд Б.Саидов Узбекистанд урьжээ. Үүний дүнд нэг сар хүрэхгүйн хугацаанд Монголын томоохон компаниудын нэг болох "Номин Холдинг"-ийн төлөөлөгчид Узбекистанд зочилж, олон компанийн үйл ажиллагаатай танилцсаны нэг нь "УзАвтосаноат" автомашин үйлдвэрлэгч компани гэнэ. "УзАвтосаноат"-ын тэргүүн Умид Салимовын мэдэгдсэнээр, талууд уулзалтын үеэр Узбекистанаас Монгол руу автомашин экспортлох хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Мөн "Узагроескпорт" компани болон "Номин Холдинг" компани Узбекистанаас Монгол руу 10 сая ам.долларын хатаасан жимс, жимсгэнэ болон хүнсний ногоо экспортлох хэлэлцээр байгуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 21 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29