ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ


Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийн нөхцөл байдал хүндэрч магадгүй байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баярбаатар, ГТТГ-ын Ой, хээрийн түймэртэй тэмцэх асууал хариуцсан мэргэжилтэн, хошууч С.Галтзул нар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Т.Баттогтох, Ойн албаны дарга А.Батболд нартай цахим хурал зохион байгууллаа.Цахим хурлаар түймрийн голомт дахь нөхцөл байдлыг тодруулж, тодорхой үүрэг чиглэл өгсөн Энэ сарын 18-ний өдрийн 11:00 цагийн байдлаар түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас нийт 168 хүн, 10 автомашин, 8 мотоцикль, 61 морьтойгоор ажилласан.

Эрдэнэбулган сумын Иргэдийн хурлын дарга Д.Дагваас тодруулахад "Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 2018 оны дөрвөн сарын 15-ны 14:37 минутад Горхины эх Ухнатын даваанд ой хээрийн түймэр гарсан. Хамгийн анх сумын ойролцоо амьдардаг иргэн мэдээлснээр уг түймрийн унтраах ажил эхэлж хүмүүсийг зохион байгуулалтад оруулж эхэлсэн. Тэр өдрөөс хойш ой хээрийн түймрийг унтраахаар тав дахь өдрөө ажиллаж байна. Одоогийн байдлаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд, зургаан автомашин, найман мотоцикл, 30 гаруй морьтой хүн ажиллаж байна. Түймрийн голомтод 192 хүн ажиллаж цурманд нь орууллаа. Баруун хойд зүгээс зүүн урд зүг рүү чиглэсэн түймэр бүрэн унтарсан. Баруун хойноосоо зүүн хойд хүртэлх газрын түймрийг өнгөрсөн шөнө цурманд оруулж түймрийг барьж авлаа. Одоо түймрийг дотгош нь хумиж дахин гадгашаа алдахгүй байхын тулд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Урьдчилсан мэдээгээр 5800 га газар түймэрт өртсөн байна. Ой хээрийн түймэрт зэрлэг ан амьтад өртөөгүй"гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 21 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29