МОНГОЛ ЭМЧ НАР 47 ДАХ ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЖЭЭ


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өчигдөр Монголдоо 47 дахь хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ.

40 настай эрэгтэй энэ мэс засалд орсон бөгөөд 31 настай үеэл нь донор болжээ.

Хагалгааны бэлтгэл 04.00 цагаас эхэлж, 07.00 цагийн орчимд мэс засал эхлэн 15 цаг орчим хугацаанд үргэлжилсэн байна.

"Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 5-ны өдөр элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн. Донор болон өвчтөнүүдийн бие хэвийн, эмнэлгийн хяналтан дор хагалгааны дараах эмчилгээ үргэлжилж байна" гэв.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын төсөвт өртөг нь 105 сая төгрөг. Үүнээс эмч, мэргэжилтнүүдийн илүү цагаар ажилласан цалин, эмнэлгийн урсгал зардал зэргийг хасаад нэг өвчтөний эмчилгээнд 65 сая төгрөгөөр тооцож, 25 өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын санхүүжилтийг 2018 оны Улсын төсөвт суулгасан.

Мөн дээр нь өндөр өртөгтэй эмчилгээний тоног төхөөрөмжийг зардалд 10 орчим сая төгрөг улсаас олгодог. Ингэхээр 70 гаруй сая төгрөгийг улсаас хариуцаж байна. Өвчтөнөөс бага хэмжээний зардал гарч, хүндрэл багатайгаар хүнд өвчнийг эмчлэх боломж бүрдлээ" хэмээн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн ярьсан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 21 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29