ТӨРИЙН АРХИВЫН УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газраас "Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн"-ийг 29 дэх удаагаа зохион байгуулж байна. Зөвлөгөөн өнөөдөр эхэлж хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төрийн 37 архивын удирдлагууд болон АЕГ-ын бүтцийн нэгжийн удирдлага, ААХХ-ийн хяналтын улсын байцаагч нар оролцож байна.

Зөвлөгөөнөөр Архивын салбарын өнөөгийн байдал, шинэчлэл, орчин үеийн архивын чиг хандлага, Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн дөрөвдүгээр үе шатыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, цахим архив сэдвийн хүрээнд зохион байгуулагдaхаас гадна АЕГ-аас төрийн архивуудын 2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, түүнд анхаарах зарим асуудлууд, Архивын салбарын 2016-2025 оны "Хөгжлийн стратеги"-д тусгагдсан зорилтуудаас 2018 онд Төрийн архивуудтай хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, архивын цахим мэдээллийн сан байгуулж буй ажлын явж, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, архивын баримт бичгийг цахимжуулах, мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр болон Архивын салбарын хөгжлийн стратегид тусгасан зорилт ажлуудыг чанартай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, сахилга хариуцлагыг дээшлүүлж ажиллах үүрэг чиглэл өгөв. Мөн Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэхэд зориулж, орон нутгийн төсөвт тодорхой хөрөнгө тусгах, цахим сан бүрдүүлэх, шаардлагатай дэмжлэг туслалцаа авах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудтай нягт хамтрах, санаачилгатай ажиллах шаардлагатай байгаа тухай хурлын үеэр онцлон хэлсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 21 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29