АЗИЙН САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨВӨӨР ЗОЧИЛЛОО


Улаанбаатар хотын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Улаанбаатар хот дахь Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг, АНУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Мануэл Микалер нар өчигдөр зочилж, тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, Инкубатор төсөл төслийг КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сан хамтран 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхижуулах, тэдний эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилготой хэрэгжиж байгаа туршилтын төсөл юм.Төслийн үйл ажиллагаа эхэлснээс хойш тус төвд 2000 гаруй эмэгтэйчүүд бүртгүүлсэн бөгөөд төвөөс зохион байгуулж байгаа сургалт үйл ажиллагаа, уулзалтууд, үзэсгэлэн худалдаа, аялалд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хамруулж байна.Уулзалтын үеэр Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, АНУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Мануэл Микалер нар Бизнес Инкубаторын байртай танилцаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо. Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд тус төслийн явц, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаанд сэтгэгдэл өндөр байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээгэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 21 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29