УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ


УИХ-ын гишүүнийг хууль хяналтын байгууллага шалгахдаа бүрэн эрхийг түдгэлзүүлж, энгийн иргэний нэгэн адил шялгадаг байх хэрэгтэй хэмээн Үндсэн хуулийн цэц үзсэн билээ. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжив.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд дараах байдлаар саналаа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Болд:

2000-2004 оны парламентын үед Д.Гандалай гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байхад баривчилсан тохиолдол гарч байсан. Ямар нөхцлөөр энэ баривчилгааг хийв. Гэтэл 2004-2008 оны парламентад МАН-ын хэд хэдэн гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байсан. Ер нь яагаад АН-ын гишүүдэд хууль хатуу, МАН-ынханд өөрөөр үйлчлээд байна вэ. Хуулийн байгууллагад ийм олон стандарт үйлчилбэл ард иргэд хуульд итгэх итгэл алдарна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, "МАН-ын болон АН-ын харьяаны шүүгч прокурор гэсэн асуудал ярьдгаа болих хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэх эрх нь УИХ-д өөрт нь бий. Хууль хяналтын байгууллагынхны нэр хүндийг УИХ-ын гишүүд өөрсдөө унагадаг байж болохгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр энэ асуудлыг хамтатгаж ярилцъя.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр энэ асуудлаар маш их яригдсан. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудын талаар бид тодорхой мэдээлэл бэлтгэж, гишүүдэд тараана. Ер нь бол УИХ-ын гишүүний халдашгүй, хууль дээдлэх хариуцлагын асуудал бас яригдах ёстой. Хүн хуулиа дагаж мөрддөг байх асуудал нэг номерт тавигддаг. Энэ үндэслэлээр хуулийн төслийг боловсруулсан. Тиймээс хуулийн төслийг дэмжвэл ажлын хэсэг байгуулахаар болж байна. Хаврын чуулган бол УИХ-ын хууль тогтоомж болон УИХ-ын дэгийг чанаржуулах талаар хэлэлцэж, анхаарч, хянуур хандах ёстой гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, халдашгүй байдлын асуудлаар хуулийн төсөл орж ирлээ. Хоёр тохиолдолд УИХ-ын гиүүний бүрэн эрхийг прокурорын саналаар түдгэлзүүлж болно гэсэн агуулгатай байна. Нэгдүгээрт, гэмт үйлдлийн явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай баривчилж, улмаар прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн тохиолдолд, хоёрдугаарт, УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн тохиолдолд УИХ-ын гишүүий бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэж заасан төсөл орж ирж байна. Зөвхөн прокурорын саналаар биш УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлздэг байх нь зохистой гэж үзэж байна. УИХ-ын гишүүнтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй материалууд ороод ирэхэд хууль, хяналтын байгууллагаар шалгуулаад, гэм буруутай нь тогтоогдвол цааш яваад, гэм буруугүй гэвэл ажлаа үргэлжлүүлэн хийх нөхцөл бололцоог олгох хэрэгтэй. Д.Гантулга гишүүн өөрөө өргөдөл өгсөн гэж сонссон. Гэтэл УИХ чадамжгүй гэдгийг харуулж байна. Гэтэл манай УИХ зөвхөн чөлөөлөх боломж байгаа, түдгэлзүүлэх боломжгүй гээд байх юм. Уг нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжийг Үндсэн хуулиар нээгдээ өгчихсөн байгаа. Цаашид УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлзээд хууль, хяналтын байгууллагуудад шалгуулчихдаг соёлыг тогтоох хэрэгтэй байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 21 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29