ОФФШОР БҮСЭД ДАНС, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ 16 АЛБАН ТУШААЛТАН


Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт мэдүүлжээ.

Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа энэ сарын 6-ны өдрөөр дууссан бөгөөд энэ хугацаанд УИХ-ын 2 гишүүн, Монголбанкны 1 албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах 1 албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлж бүртгүүлжээ.

№

Мэдүүлэг гаргагч

Албан тушаал

Хамаарал бүхий этгээд

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр

Тайлбар

1

Сү.Батболд

УИХ-ын гишүүн

Хүү, ах

Их Британийн Виржинийн Арал

Хувьцаа шилжүүлсэн

2

Д.Цогтбаатар

УИХ-ын гишүүн

Эхнэр

Мэнийн арал

Хувьцаа шилжүүлсэн

3

Т.Амарсайхан

Монголбанкны газрын захирал

Нөхөр

Их Британийн Виржинийн Арал

Хувьцаа шилжүүлсэн

4

С.Ганбат

Цагдаагийн ерөнхий газрын салбар байгууллагын дарга

Дүү

Хонконг

Албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан


Түүнчлэн оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна.

№

Мэдүүлэг гаргагч

Албан тушаал

Хамаарал бүхий этгээд

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр

Тайлбар

1Л.Энх-АмгаланУИХ-ын гишүүнОхинСингапур улсҮл хөдлөх хөрөнгө орон сууцтай, зээлийн данс эзэмшдэг, мөн охин нь суралцдаг.
2Б.ДэлгэрсайханУИХ-ын гишүүн-Швейцарь улс2 данс эзэмшдэг
3Б.АсралтГаалийн ерөнхий газрын даргаДүүХонконгЦалингийн данс эзэмшдэг
4Б.СоёлмааАвлигатай тэмцэх газрын ажилтанДүүИрланд улсХарилцах данс эзэмшдэг
Сингапур дахь Элчин сайдын яам:
5С.Амардөлгөөн2 дугаар нарийн бичгийн дарга-Сингапур улсЦалингийн данс эзэмшдэг
6Ж.Соёлмаа2 дугаар нарийн бичгийн дарга, консул-Сингапур улсЦалингийн данс эзэмшдэг
Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар:
7Л.ПүрэвсүрэнБайнгын төлөөлөгчЭхнэр, охинШвейцарь улсЦалингийн данс эзэмшдэг
8А.Ариун1 дүгээр нарийн бичгийн даргаНөхөрШвейцарь улсЦалингийн данс эзэмшдэг
9Э.БатзоригБайнгын төлөөлөгчийн орлогч-Швейцарь улсЦалингийн данс эзэмшдэг
10Н.АчгэрэлБайнгын төлөөлөгчийн газарт зөвлөх-Швейцарь улсЦалингийн данс эзэмшдэг
11Д.МөнхжаргалБайнгын төлөөлөгчийн газарт зөвлөхЭхнэрШвейцарь улсЦалингийн данс эзэмшдэг
12Б.ЗолтуяаБайнгын төлөөлөгчийн газарт зөвлөхНөхөрШвейцарь улсЦалингийн данс эзэмшдэг
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа
13С.ЭрдэнэЕрөнхий консул-ХонконгЦалингийн данс эзэмшдэг
14Б.Галданжамц3 дугаар нарийн бичгийн дарга-ХонконгЦалингийн данс эзэмшдэг
15Б.МөнгөнКонсул-ХонконгЦалингийн данс эзэмшдэг
16С.СатайКонсул-ХонконгЦалингийн данс эзэмшдэг




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 22 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29