БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД НАЛАЙХЫН ЦЭРГИЙН АНГИУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА


УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 14-нд Налайхын хүрээний цэргийн ангиудад ажиллаж, санхүүжилтээс үүдэн царцсан "Ахлагч" хотхоны явц байдалтай танилцсан юм.Сайдтай хамт Зэвсэгт хүчний жанжин штаб/ЗХЖШ/-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болоод түүний зөвлөх Х.Бүрэнтогтох нар ажилласан бөгөөд ЗХЖШ-ын Арын удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр нар өөрсдийн хариуцсан анги дээрээ угтан авч, нэмэлт мэдээллээр хангав.Зэвсэгт хүчний 353 дугаар ангийнхан зэвсэг хэрэгслээ дэлгээд хугацаа хэтэрсэн, шинэчлэх шаардлагатай цөөнгүй техник буйг дуулгаад ололт амжилттай олон бүтээлч ажлаа ч онцоллоо. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан инженерийн цэргүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний зам, бүтээн байгуулалтад хэрхэн оролцдог, манай алба хаагчид хугацаат цэргийн албаны ор, хөнжил, дэвсгэр давууг хийх боломжтой гээд цаашид "Соёлын төв", "Цэргийн гал тогоо"-гоо яаралтай шинэчлэх шаардлага тулгарч буйг дуулгав.харин Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн эмнэлэг, "Соёл спортын төв", ахлагчийн байр, гал тогоотой танилцсан юм. Сайд Н.Энхболд хэдхэн жилийн өмнө тулгын чулуугаа тавьж, монгол гэрт штабаа байгуулж байсан энэ ангид бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж, Зэвсэгт хүчний жишиг болохуйц анги болон өргөжсөн байна гэв. Төгсгөлд нь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн зарим зэвсэг техниктэй танилцаж, агаарын орон зайн хяналт болоод агаарын цэргийн хөгжлийн талаар ярилцсан юм. БХЯ, ЗХЖШ-аас бодлогын хүрээнд агаарын цэргийг хөгжүүлэх, зэвсэг техникийг шат дараатай шинэчлэхэд гол анхаарлаа хандуулж байгааг ч илэрхийлэв. Мөн энэ өдөр дэд бүтцээс шалтгаалан царцаад буй "Ахлагч" хотхоны газар, явц байдалтай нь танилцсан юм. ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөрийн тайлбарлаж буйгаар Баянзүрхийн товчооноос зүүн тийш 3.5 км зайд барих "Ахлагч" хороололд 600 айлын таван давхар орон сууц, 16 айлын хоёр давхар амины орон сууц, хүүхдийн цэцэрлэг, спорт цогцолбор, 400 машины авто зогсоол, нийтийн эзэмшлийн талбай багтахаар төлөвлөжээ. Гэвч дэд бүтцийн асуудлаас болж барилгын ажил гацаад байгаа гэнэ. Иймд дэд бүтцэд шаардагдах хөрөнгө мөнгийг БХЯ-наас шийдээд өгвөл барилга барих компани нь хөнгөлөлтэй, уян хатан нөхцлөөр богино хугацаанд ашиглалтад оруулах боломжтой гэдгийг сайд хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 22 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29