АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДИЙН ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ


Нийслэлийн удирдлагууд алслагдсан Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн хороодын дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ЗДТГ-ын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон харьяа агентлагийн хэлтэс албадын дарга нар оролцлоо.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Хорооны Засаг дарга бол тухайн нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн юм. Тиймээс бид амь нэгтэй байж нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хорооны Засаг дарга иргэдтэйгээ ойр байж ажиллах хэрэгтэй. Иргэдтэйгээ уулзаж тэдний асуудлыг сонсож, ярилцаж төрийн үйлчилгээг хүргэдэг хүн байх хэрэгтэй" гэж хэллээ. Нийслэлээс зохион байгуулж байгаа ажил, хуулийн хэрэгжилтийг хороодоор дамжуулж иргэдэд хүргэх үүднээс Засаг даргын захирамжаар нийслэлийн 152 хороодод нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, хэлтэс нэгжийн дарга нарыг томилж ажил үүргийг холбосон юм. Нийслэлийн хороодын үйл ажиллагааны талаар нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэдээс санал авсан. Иргэдийн саналын 31,3 хувь нь хорооны үйл ажиллагаатай холбоотой байна. тухайлбал хорооноос иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ муу, иргэдэд мэдээллийг бүрэн өгдөггүй, албан хаагчид ажлын байрандаа байдаггүй, харилцаа хандлага муу зэрэг гомдлууд иржээ. Тиймээс хороодын дарга нар болон, хороодын ажилтнууд ажилдаа сэтгэлээсээ, иргэдийн төлөө ажиллах хэрэгтэйг анхаарууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 22 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29