“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД 238 МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ


"Гранд Чайна спортс" ХХК-ийн нэрэмжит "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам"-ыг энэ оны 5 дугаар сарын 29-31 Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү наадам нь Монгол, БНХАУ-ын найрамдалт хамтын ажиллагааны 70 жилийн түүхэн ойн хүрээнд болж байгаа гэдгээрээ онцлогтой. "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам"-д Дифлимп /сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй/ паралимп /гар, хөл, нуруу нугасны болон харааны бэрхшээлтэй/, тусгай олимп /оюуны бэрхшээлтэй/-ийн баг тамирчид өөр өөрсдийн ангиллын дагуу спортын 8 төрлөөр өрсөлдөнө.Тус наадамд 493 тамирчин 238 медалийн төлөө хурд, хүч, ур чадвараа сорих бөгөөд 81 шүүгч, 83 дасгалжуулагч, 8 эмч болон сайн дурын ажилтнууд оролцон зохион байгуулах юм. "Нэг бүс-Нэг зам" төслийн хүрээнд явагдах "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам"-ын алсын хараа, хэтийн зорилт нь 2024 оны Паралимпийн наадам, 2025 оны Дифлимпийн наадам, 2023 онд болох Тусгай олимпийн зуны наадмуудад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг бэлтгэх эхлэл болж буй гэдгээрээ онцлогтой.
Энэхүү наадмыг БТСГ, "Гранд Чайна спортс" ХХК, Монголын Паралимпийн хороо, Дифлимпийн хороо, Тусгай олимпийн хороо хамтран зохион байгуулна. Дашрамд дуулгахад Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.53-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий цогцолборыг барих ажлыг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр болсон. Харин уг цогцолборыг БНХАУ-ын буцалтгүй гүйцэтгэхээр тусгагдан ажиллаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 22 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29