​НИЙСЛЭЛИЙН 19-Р СУРГУУЛИЙН 500 ОРЧИМ СУРАГЧ 42-Р СУРГУУЛЬД ШИЛЖИН СУРАЛЦАНА


Нийслэлийн 19-р сургуулийн сурагчдыг 42-р сургуульд түр шилжүүлэн суралцуулахаар болжээ. Тодруулбал, энэ жил Баянгол дүүргийн хэмжээнд 19-р сургууль болон гурван цэцэрлэгийг буулгаж шинээр барих ажил өрнөнө. Энэ хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа тус сургуулийн барилгыг буулгаж шинээр барихын тулд тус сургуулийн 500 орчим хүүхдийг 42-р дугаар сургуульд түр шилжүүлэн суралцуулах аж.Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл нар сурагчдыг түр шилжүүлэн суралцуулах асуудлаар 42-р сургуулийн захиралтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа "Улсын төсөвт 2018 онд нийт 34 сургуулийг шинээр барих буюу өргөтгөх ажлыг тусгасан. Энэ ажил 2018-2019 он дамжин хэрэгжих юм. Ашиглалтын шаардлага хангахгүй сургуулийн барилгыг буулгаж шинээр барих ажил төслийн хүрээнд хийгдэнэ. Тус ажлыг эхлүүлэхийн өмнө суралцагчдыг хэрхэн хоцрогдолгүйгээр үргэлжлүүлэн сургах вэ гэсэн асуудал бидний өмнө тулгардаг. Энэ хүрээнд сурагчдыг өөр сургуульд шилжүүлэн суралцуулж байна" гэлээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 22 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29