ХАР ШУУРГАНД НЭРВЭГДСЭН ТОНГА УЛСАД ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЭГҮЙ БАЙНА


Номхон далайд байдаг Тонга улсад хар шуурганы зэрэглэлд хоёрдугаарт бичигддэг шуурга дайран өнгөрснөөр барилга байшингууд нурж их хэмжээний эвдрэл учраад байна. цагт 200км хурдын Гита хар шуурга мягмар гарагийн шөнө тус улсын төв арал болох Тонгатапу арлыг дайрч их хэмжээний хохирол учраалснааса гадна парламентын ордон ч мөн сүйдээд байгаа юм. Тус улсын засгийн газар онцгой байдал зарлаад байгаа бол одоогийн байдлаар хүний амь эрсэдсэн талаар мэдээлэл байхгүй байгаа нь гамшгаас урьдчилан сэргийлэх албаны даргыг ч гайхшруулаад байна. Левени Ахо "Хар шуурга аймшигтай байсан болохоор би олон хүн амь насаа алдсан байх гэж айж байлаа. Бидэнд маш том аз таарлаа" гэж хэлжээ. Гамшгийн менежментийн газрын тэргүүн Грэхэм Кенна "их олон эртний барилга байгууламжууд сүйдсэн нь харамсалтай. Олон барилгын дээврээс гадна зарим хэсгүүд нь алга болсон" гэж мэдэгдсэн байна. Улаан загалмай нийгэмлэг, эмч нарын байгууллага зэрэг тусламжийн байгууллагууд ч Тонга улсад тусламж дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Тонга улс нь хүн ам оршин суудаг 45, хүн амьдардаггүй 120 гаруй арлаас бүтдэг содон бүтэцтэй улс юм. Төв арал болох Тонгатапу арал дээр зуу гаруй мянган иргэн амьдардаг байна. Гита хур шуурга тус улсаас гарч Фижи арлыг чиглэн явж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 19 минутын өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 5 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 5 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 6 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 8 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 8 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 8 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 8 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 8 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31