СЭЛЭНГЭ АЙМГААС “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ТАВ ТӨРЛӨӨ


Энэ жил Сэлэнгэ аймгаас газар тариалан, мал аж ахуйн салбарын 15 аварга төрөн гарсан. Үүний тав нь улсын аварга малчны болзлыг хангасан юм. Тус аймгийн Баянгол, Сант сумдаас шалгарсан аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гардуулан өглөө.

Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр төр түмнээрээ хөдөлмөрөө үнэлүүлж, Улсын аварга малчны цолын эзэн болсон Басангийн Балжинням нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн иргэн юм.

Тэрээр Увс аймгийн харьяат хэдий ч 2008 онд амьдралын эрхээр Сэлэнгэ аймагт ирж суурьшсанаас хойш нэг ч төлийн гарзгүй өнөтэй сайхан суурьшжээ. Ээлээ өгсөн Сэлэнгэ нутагт амьдарсан эхний хэдэн жилүүдэд малынхаа тоог өсгөхөөр хичээж байсан ч сүүлийн жилүүдэд энэ бодлоо орхин, чанарыг эрхэмлэх болсноо тойргийнхоо гишүүнд хуучилж байлаа. Цэвэр баяд омгийн хонин сүрэг, Талын улаан, хар тарлан үхэр сүрэгтэй, Баяндэлгэрийн улаан ямаа, Тэсийн голын угшилтай адуун сүрэг нь Баруунхараагийн сайн малчны хотны чанар чансааг илтгэж байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд нутгийн 6 айлыг туслах малчнаар ажиллуулан, өдөртөө 250 литр сүүг "Сүү" ХК-д нийлүүлж, жилдээ 30 шахам сая төгрөгийн борлуулалтыг нийслэл хотод хийж байгаа гэнэ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Улсын сайн малчин" Б.Балжинням:

1994 оноос мал маллаж эхэлсэн. 1998 онд гэр бүл болохдоо 90 гаран толгой малтай өрх тусгаарлаж байсан бол 2007 онд малаа мянга хүргэж чадсан. 2008 онд Увсаас нүүж Сэлэнгэ аймагт нутагшихаар ирэхэд аймаг орон нутгийн удирдлагууд ганц л шаардлага тавьсан. Газар тариалангийн бүс нутагт олон тооны мал суурьшуулахгүй тул эрчимжсэн МАА-г хөгжүүлэх тал дээр онцгой анхаар гэж... Үүнээс хойш тоонд бус чанарт анхаарч эхэлсэн. Илүү гарсан малаа зах зээлд нийлүүлж, ашиг шимээ хуримтлал нөөц болгодог. Одоо 1990 толгой малтай. Ашиг шим өндөртэй 500 гаруй малаа эндээ үлдээж, бусад малаа Хэнтий аймгийн Баян-Овоо суманд отроор өвөлжүүлж байна.

Сэлэнгэ аймгаас улсын аварга малчны болзлыг хангасан дараагийн малчин бол Сант сумын иргэн, Сэлэнгэ аймгийн уугуул Жигжидсүрэнгийн Цогтбаатар юм. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн засаг даргын орлогч Б.Нарантуяа тэргүүтэй албаны хүмүүс шагналыг нь гардуулан өгөхөөр очих үеэр тус айлд шинэ хүн мэндэлж, аварга малчных дөрөв дэх охиноо өлгийдөн аваад байгаа баярт мэдээгээр угтсан. Зургаан хүүхэдтэй айлын отгон хүү Ж.Цогтбаатар нь ах дүү нараасаа ганцаараа мал маллаж байгаа бөгөөд удамт ээж, аавын нэр хүндийг нутаг усандаа өргөж, улсын аварга малчин болсны баярыг түүний ах дүүс мөн хуваалцаж байна.

Улсын аварга малчин Ж.Цогтбаатар: Манай эцэг эх төрийн албан хаагчид. Эцэг эхээс зургуулаа. Би өөрөө мал маллах хүсэлтэй. Сургуулиас гармаар байдаг. Ээж аав хориглоод байдаг. Арай гэж наймдугаар ангиа төгсөөд л мал руу гарчихсан даа. Малынхаа дэргэд, хөдөөний хөх салхинд уулын толгойн харж суух мөн ч сайхан шүү дээ. Хүсэл мөрөөдлөө дагаад алдсангүй ээ... Мал маллаад 28 жил болж байна. 2013 онд Мянгат малчин болсон. Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг учраас эрчимжсэн МАА хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, малчдыг ч энэ чиглэл рүү шахаж байна. Энэ нь ч зөв зүйтэй шийдвэр. Цагаантолгойн САА-н мярнуусан хонины үүлдэрийг манайх үржүүлдэг. Сүүлийн жилүүдэд малаа цөөлж, чанартай, ашиг шим өндөртэй цөөн тоотой малтай болохыг хичээж, мах, ноос сайтай хоньтой болох зорилт тавьсан. Баяд хуц, Төв аймгийн Баянцагааны хуц авчирч тавьсан. Арай л өөр болж байна шүү.

Ажлын гараагаа хувийн компанийн түрээсийн гэрээт малчнаар эхлүүлж байсан Ж.Цогтбаатар өнөөдөр 1300 шахам толгой малтай, уламжлалт мал маллах ухааныг малын үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр хослуулан хөгжүүлж байгаа энэ цагийн шилдэг малчин юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 1 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 6 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 6 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 7 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 8 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 9 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 9 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 9 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 9 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31