ДОРНОД АЙМАГТ ТҮЙМЭР ГАРЧЭЭ


Дорнод аймгийн Баян-Уул сумын нэгдүгээр багийн нутаг Зүрхийн даваа гэдэг газар, сумын төвөөс хойд зүгт 50 км-т Хилийн 0275 дугаар ангийн "Ульхан" заставаас зүүн зүгт 4 км-т хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр өдрийн 16:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, Хилийн цэргийн 11 алба хаагч, орон нутгийн 4 хүн, нийт 27 хүн, 3 автомашинтай 18:10 цагт очиж ажиллан 19:40 цагт бүрэн унтраажээ. Түймрийн цурмыг бүрэн унтрааж, аюулгүй болгох ажлыг хилийн цэргийн 0275 дугаар ангийн "Ульхан" заставын хилчид хариуцаж байгаа юм байна.

Энэ жил Дорнод аймгийн ихэнх сумдад цас бага орж хараар өвөлжиж байгаа бөгөөд хаврын хуурайшилт эрт эхлэх төлөвтэй байгаа аж. Цас бага унасан сумд, ялангуяа ойт хээрийн бүсийн сахлаг өвстэй тал, нуга, хөндийд авто машины яндан, тамхины цог, гэрийн яндан зэргээс оч хаяж, гал гарах магадлал өндөр байдаг. Тиймээс малчид, иргэд, зорчин явагсдыг гал түймрийн аюулаас сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 1 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 6 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 6 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 7 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 8 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 9 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 9 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 9 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 9 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31