ХБНГУ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ДАХИН ШИНЭ АМЖИЛТ ТОГТООЛОО


ХБНГУ-ын экспорт дэлхийг тэргүүлсээр байна. 2017 онд тус улсын бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ дахин нэмэгдэж 1,3их наяд еврод хүрсэн нь дахин дээд амжилтыг тогтоогоод байна. Испортын хэмжээ ч мөн нэмэгдэж өнгөрсөн онд анх удаа гадаад улс орнуудаас авсан бараа бүтээгдэхүүний хэмжээ нэг их наяд еврог давсан гэж тус улсын статистикийн газар мэдээллээ. Хэдийгээр олон улс Герман улсыг экспортын хэмжээг шаардлагатай хэмжээнээс давуулан гаргаж байна гэж буруутгаж байсан боловч өнгөрсөн онд хэтрүүлэн экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ ч мөн буурсан байна. Тус улсын компаниуд нийт 1,2794 их наяд еврогийн бараа бүтээгдэхүүнийг хил давуулан гаргасан бол 2016оныхтой харьцуулахад 6,3% өссөн үзүүлэлт юм. "Германд үйлдвэрлэв" гэсэн шошиготой бараа бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр нэр хүнд сайтай, эрэлт ихтэй байдаг. Энэ нь манай улсын үйлдвэрүүдийн хувьд сайхан мэдээ юм" гэж Германы аж үйлдвэрийн холбооны тэргүн Ёоахим Данг хэлсэн байна. ЕХ-ны орнууд өнгөрсөн жил тус улсын хувьд томоохон зах зээл байсан юм. Тус улс бусад гишүүн орнууддаа 750тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүнийг экпортолж, 682,5 тэрбум еврогийн импорт хийсэн нь өнгөрсөн оныхоос 7,9хувиар өссөн үзүүлэлт юм. Тэгвэл гуравдагч орнуудын хувьд 529,4тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүнийг Германаас худалдан авч 352,1тэрбум еврогийн барааг нийлүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 1 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 7 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 7 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 7 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 9 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 9 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 10 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 10 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31