ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД АГААР ШҮҮГЧ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ


НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв болон дүүргийн 31 өрхийн эмнэлэгт 36 агаар шүүгч төхөөрөмж хүлээлгэн өгчээ. Агаар цэвэршүүлэгч нь тасгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, улмаар амьсгалын замын хурц халдвар, үүнд томуу, томуу төст өвчний улмаас үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй өвчтөний эдгэрэлт, дахин халдвар авахаас сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм гэж эмнэлгийн эмч, ажилтнууд хэллээ.

Дэлхийн банк болон нийслэлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Улаанбаатар-Цэвэр агаар" төслийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа 13 эмнэлэг, 142 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 462 дотоод орчны агаар цэвэршүүлэгч төхөөрөмж олгох ажил өрнөж байна.2017 онд 96 цэцэрлэг, 23 сургуулийн бага анги, 11 эмнэлгийн хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээний тасагт нийт 1413 агаар шүүгч төхөөрөмж олгожээ.Мөн Засгийн газрын тогтоолоор нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд орших сургууль, цэцэрлэгийн анги танхим, эмнэлэгийн хүүхдийн тасагт нийт 5,270 ширхэг агаар цэвэршүүлэгч олгох ажлыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-ээс эхлэн зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 125 цэцэрлэг, 103 сургуулийн анги танхим, 12 эмнэлгийн хүүхдийн тасаг, 4 асрамжийн газарт нийт 3,792 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг нийлүүлээд байгаа юм гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 1 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 7 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 7 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 7 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 9 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 9 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 10 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 10 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31