САУН, МАССАЖ НЭРЭЭР БИЕЭ ҮНЭЛЭЛТ ӨСЧ БАЙНА


Сүүлийн үед саун массаж нэрээр халхавчлан охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх хэрэг газар авч байна. Хууль хяналтын байгууллагынхан хяналт шалгалтын ажил зохион байгуулсан ч арга нь улам нарийсч нууц хэлбэрт шилжиж байгааг хэлдэг.

Зөвхөн "Саун массаж" нэрийн дор бусдын биеийг үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны эхнээс тодорхой үе шаттай арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ.

Хууль зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд зааснаар "Өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуулчилсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох"-оор хуульчилсан. Энэ нь бэлгийн мөлжлөгийн дээрх хэлбэртэй хууль сахиулах байгууллагаас тэмцэх, таслан зогсооход тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болж байгааг мэргэжлийн хүмүүс онцлов.

Шинэчлэгдэн бат­лагд­сан Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд "Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох"-оор заасан нь биеийг нь үнэлэн бэлгийн харьцаанд орж буй этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг бий болгож өгсөн гэж болно.

Харин саунтай холбоотой Стандарчилал, хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан BNS:5164:2010 стандартыг мөрдөж байгаа. Тус стандартыг сауны үйл ажиллагаа эрхлэгчид заавал мөрдөнө гэж заасан хэдий ч биелэлт, үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох субъект тодорхойгүй байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зочид буудал, сауны газрын ажлын байрны дүгнэлтийг гаргадаг байсан. Үүнийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолоор хүчингүй болгосонтой холбоотой тус газрын даргын 2017 есдүгээр сарын 14-ний өдрийн а/149 тоот тушаалаар Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтыг баталж түүний 89 дугаарт бүртгэжээ.

Саун, массажны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар байгууллага, албан тушаалтнаас олгох талаар зохицуулсан зохицуулалт байхгүй. Аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйлчилгээний төрлийг зааж өгсөн. Энэ жагсаалтад саун, массаж, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авахаар зохицуулаагүй байна.

Мөн саун, массажны үйл ажиллагаа эрхлэгчид олгох зөвшөөрөл, тэдгээрт тавих хяналтын тогтолцоо ойлгомжгүй, хариуцах байгууллага байхгүй байгаа нь саун, массаж нэрийн дор бусдын биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалах хууль бус явдал болон тэдгээрийг дагасан бусад гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. Иймээс холбогдох хууль, дүрэм журманд нь өөрчлөлт оруулах, нөгөө талаас иргэн бүрийн оролцоо юу юунаас чухал юм.

Хараа хяналтгүй хүүхдүүд, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн томчуудын зүй зохисгүй, зохион байгуулалттай үйл ажиллагааны золиосонд таны, миний хэний ч үр хүүхэд хохирох магадлал байна.

Энэ хууль бус үйлдэл нь гудамж талбай, олон нийтийн газраас үйлчлүүлэгч олох байдлаар биеийг нь үнэлүүлэхээс гадна саун массажны газар, караоке, интернетэд "Меssаge zar" байрлуулж дуудлагаар секс үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний байгууллагын ажилтнуудаар дамжуулан клиент (үйлчлүүлэгч) олох хэлбэртэйгээр өргөжиж байна.

Гадаадын улс орнуудад л гэхэд БНХАУ-ын Эрээн хотод 150, Алтан-Эмээл 25, Манжуурт 30, Хөх хотод 50, Бээжин хотод 120, Чиндаод 60, Тяньжинд 30, Гуанжоуд 40, Донгуанг хотуудад 50, Макаод 80, Сингапурт 120, Шинжин 50, Тунляод 20, Шанхай 25, Малайз 50 нийт 900 гаруй эмэгтэй биеэ үнэлж байна гэсэн албан бус судалгаа бий.

Энэ хугацаанд нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа саун, массажны 39 газрыг илрүүлж, давхардсан тоогоор 42 удаа үзлэг, шалгалтыг зохион байгуулахад16-17 насны насанд хүрээгүй зургаа, насанд хүрсэн 145 эмэгтэйг массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалж байсан нь илэрч, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Хууль бус ажлыг зохион байгуулж байсан 53 этгээдэд холбогдох шалгалтыг явуулж, дөрвөн удаагийн үйлдэлд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн аж. Мөн дөрвөн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 34 үйлдэлд зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.

Шалгалтанд хамрагдсан саун, массажны газар, саунд тавигдах стандартын 9.1 дэх хэсэгт заасан "Үйлчилгээний газарт ажиллагсад нь тухайн чиглэлээр сургалтад хамрагдаж мэргэшсэн байна, 9.2 дахь хэсэгт заасан Иллэгийн ажилтан /массажист/ нь эрх бүхий байгууллагаас баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй байх ба ил харагдахуйц газар байрлуулсан байна" гэж заасан ч тухайн заалтыг хэрэгжүүлсэн газар байхгүй байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллагаас саун, массажны газарт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авахаас бусад үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ байдаггүй аж. Тиймээс үүнийг таслан зогсоох нь цагдаагийн байгууллагаас гадна аж ахуй нэгж, иргэд хамтран ажиллах хэрэгтэйг сануулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 1 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 7 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 7 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 7 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 9 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 9 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 10 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 10 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31