ХЯТАДЫН ЦАГДАА НАР ХҮНИЙГ ЦАРАЙГААР НЬ ТАНЬДАГ НҮДНИЙ ШИЛИЙГ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ


БНХАУ-ын цагдаа нар гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд өндөр технологийг ашиглаж эхэллээ. Энэ нь олон хүний дундаас хүнийг царайгаар нь таньдаг програм бүхий нүдний шил юм. Одоогоор Жэнжоугийн галт тэрэгний буудал дээр ажиллаж байгаа цагдаа нарын ашиглаж байгаа энэ ухаалаг нүдний шилийг "ЛЛ Вижн Текноложи" компани бүтээсэн байна. Олны дундаас хэрэгтнийг хурдан ялгаж танихын тулд тухайн хүний зургийг хадгалсан зөөврийн хардыг нүдний шилтэй холбодог байна. "Энэ шил100 милисекундын дотор арван мянган хүний царайг таних чадалтай" гэж үйлдвэрлэгч компаний технологийн салбарыг хариуцсан захирал Ву Фей "Волл Стрийт Журнал" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тун удахгүй Хятадын цагаан сарын баяр болох гэж байгаатай холбоотойгоор цагдаа нар уг нүдний шилийг аялах хориотой боловч баяраар гэр бүлдээ очихоор явж байгаа иргэдийг танихад ашиглаж байна. Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлж байгаагаар тэд одоогоор хуурамч бичиг баримттай явж байсан 26 иргэнийг галт тэрэгний буудлаас илрүүлснээс гэмт хэрэгт холбоотой хэмээн сэжиглэгдэн цагдаагийн газарт эрэн сурвалжлагдаж байсан 7 хүнийг баривчилжээ. Олон улсын хүний эрхийг хамгаалах "Эмнести интернейшнал" байгууллага энэхүү шилэнд шүүмжлэлтэй хандаж байна. Тус ТББ энэ шил магадгүй хэрэгтнүүдийг илрүүлэхэд тус болж мэдэх ч, энэ төхөөрөмжийг засгийн газрыг эсэргүүцэгчдийн эсрэг ч ашиглах боломжтой гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 2 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 8 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 8 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 8 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 10 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 10 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 11 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 11 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31