ЛАЛЫН УЛС БҮЛЭГ ВИДЕО БИЧЛЭГ АШИГЛАН ШИНЭ ГИШҮҮДИЙГ ЭЛСҮҮЛЭХ ОРОЛДЛОГО ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ


"Лалын улс" алан хядах бүлэг цахим сүлжээнд Парис, Лондон, Вашингтон хотууд халдлагад өртөж байгаа цуврал бичлэгүүдийг цацсаар байна. Энэ удаа тавигдсан бичлэгт алан хядах бүлгийнхэн Парисын захад байдаг газарт ирж, Францын байлдааны онгоцыг буудан дэлбэлж, зугтахыг оролдож байгаа хоёр цэргийн толгойд нь буудан хороосны дараа хотын билэгдэл болсон Эйфлийн цамхагийг устгаж байгаа талаар гардаг байна. Алан хядах бүлгийн гаргасан 4 дэх бичлэгийн зураг авалтыг хаана хийсэн нь одоогоор тодорхой байгаа боловч богино хэмжээний киног террористууд бүгдийг нь өөрсдөө хийгээгүй байна. Жишээлбэл Эйфлийн цамхагийг сүйтгэж байгаа хэсэг нь "Жи Ай Жои, Кобрагийн нууц даалгавар" киноноос тасдан авсан байжээ. Цуврал бичлэгүүдийн 3 дахь хэсэг олны анхаарлыг маш ихээр татаж байсан юм. Уг бичлэгт лалын улс бүлэг Вашингтон, Лондон хотуудыг байлдан дагуулж байгаа талаар гардаг байна. Цагаан ордныг алан хядагчид дэлбэлж байгаа хэсгийг мөн л киноны хэсгээс таслан авсан байжээ. Эдгээр бичлэгүүдийг тэд "London has fallen", "Olympus has fallen" зэрэг кинонуудаас авсан байна. Алан хядагчид эдгээр бичлэгүүдийг шинээр гишүүн элсүүлэх, үлдсэн гишүүдээ дахин идэвхжүүлэхэд ашиглаж байна. Лалын улс бүлэг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг ашиглаж байгаагаас кино материалуудыг хамгийн ихээр ашиглах болсон. Эдгээр видео эффектүүд биднийг гайхшруулахаа больсон" гэж Лалын улс бүлгийг судлаач Рафаэл Глук "Дейли Мейл" сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 2 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 8 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 8 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 8 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 10 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 10 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 11 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 11 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31