НОРВЕГИ УЛС УСАН ДООРХ ЗООГИЙН ГАЗАРТАЙ БОЛНО


Далайн бүтээгдэхүүнийг усны дэргэд иддэг бол дэлхийд анх удаа усан дотор зооглох боломжтой болоод байна. Хоргодох газрыг санагдуулах "Under" буюу доор нэртэй зоогийн газар 2 жилийн дараа Норвеги улсын өмнөд эрэгт, Балийн ойролцоо нээгдэх юм байна. Энэ төслийг хэрэгжүүлж байгаа архитекторын хэлж байгаагаа энэ газар нь зоогийн газар байхаас гадна далайтай танилцах хүсэлтэй хүмүүст ч боломж олгох юм. Норвеги улсын "Снохетта" уран барилгын товчоо нь Египт улсын Александриад барьсан номын сан, Осло хотын дуурийн театраараа алдартай бол энэ удаад усан доорх байгууламжаар олны анхаарлыг татахаар төлөвлөж байна. Усан дотор байрлуулах бетон байгууламжийн гадна хэсэгт хясаа зэрэг амьтад нутагшсанаар усны амьтдын хувьд бас нэгэн амьдрах орчин бүрдэх боломжтой юм. "11м урттай, 4м өргөнтэй эргэн тойронд шилэн ханаар хүрээлэгдсэн усан доорх барилга нь усны гүний амьдралыг харах боломжийг зочиддоо олгох болно. Энэ барилгыг бид байгальд хор нөлөөгүй материалаас гадна орчин тойрондоо нөлөөлөхгүй байхаар бүтээх болно гэж" "Снохетта" барилгын товчоо мэдэгдлээ. Усан доорх барилга 2 давхартай байхаас гадна, хүлээн авах хэсэг, оргилуун дарсны бар, зоогийн газраас бүрдэж нэг доор зуу орчим зочдыг хүлээн авах чадалтай байх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 2 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 8 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 8 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 8 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 10 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 10 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 11 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 11 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31