ШҮЛХИЙН ВАКЦИН ДУУСЧХААД БАЙХАД ЮУ БОДОЖ СУУНА ВЭ Б.БАТЗОРИГ САЙД АА


Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдвар буурахгүй байсаар, хүйтний улиралд улам сэдэрч, малчид маань хэцүүдлээ. 2018 он гарснаас хойш хоёрхон сарын хугацаанд өнөөдрийн байдлаар таван аймгийн 13 суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Шүлхийн голомт дээр он гарснаас хойш буюу мөн л хоёрхон сарын хугацаанд ойролцоогоор 268 өрх бүртгэгдсэн байх бөгөөд 2500 орчим мал өвчилсөн гэсэн тоон мэдээ байна. Үүнээс 2400 гаруй малыг устгалд оруулжээ.

Шүлхий өвчний тархалт энэ байдлаараа улам ихэсвэл манай улсаас ганц ч килограмм мах экспортод гарах боломжгүй болох юм. Ямартаа ч бодлого төлөвлөлтгүй, ар өврийн хаалга, танил тал харсан хожооны наймаа, албан тушаалтнуудын авлигын сүлжээнээс үүдэлтэйгээр малын гоц халдварт шүлхий өвчин Монгол орныг тэр чигт нь шахам "нөмрөөд" авлаа.

Гэтэл Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь шүлхийн вакцины нөөцгүй болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн С.Батхуяг хэвлэлд ярихдаа "Дараагийн ээлжийн арга хэмжээг авахаар манай газрын мэргэжилтэн ОХУ-д ажиллаж байгаа. Одоогоор тодорхой хариу гараагүй учраас хэзээ вакцин ирэх нь тодорхойгүй байна. ОХУ-аас эхний ээлжид нэн яралтайгаар хоёр сая тун вакцин авахаар хөөцөлдөж байна. Энэ жил 6-7 сая тун вакцин авах төлөвлөгөөтэй байгаа." гэх хариулт өгсөн байх юм.

Малчид нь шүлхийдээ дарлуулж, мэргэжилтнүүд нь ОХУ-аас вакцин авчрахаар хөөцөлдөж байх зуур яамны сайд Б.Батзориг хаагуур юу хийж явна вэ. Яагаад вакцины асуудалд анхаарлаа хандуулахгүй, зочид төлөөлөгчидтэй уулзаж, орон нутагт сүр бадруулан очих төдийхнөөр сайдын албаа төсөөлнө вэ.

Өнгөрсөн оны сүүлээр Энэтхэгээс нийлүүлсэн шүлхийн вакцин шаардлага хангахгүй, шүлхийгээс хамгаалах чадвар сул, бараг л ус шахуу вакцин байсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Энэ үед л тус яамныхан гэнэт шүлхийн вакцинд анхаарал хандуулж буй дүр эсгэцгээсэн. Хэвлэлийн хурал хүртэл зарлаж ОХУ-аас дахин вакцин авахаар болсон тухайгаа мэдээлж байв.

Тодруулбал өнгөрсөн аравдугаар сард ХХААХҮЯ-аас мэдээлэхдээ "ОХУ-ын мал эрүүлжүүлэх хоёр дахь шатны төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа 4,1 сая тун вакцинаас эхний шатны вакцин буюу 3,1 сая тун вакциныг долдугаар сарын 30-ны өдөр Монголд авчирсан. Уг вакцинаар 2017 онд шүлхий өвчнөөс урьдчилсан сэргийлж чадна гэж тооцоолж байсан ч шүлхий өвчний тархац нэмэгдсэн тул вакцин хаана нь ч хүрэлцэхгүй болсон. Тиймээс ОХУ-аас гэрээгээр үлдсэн нэг сая тун вакциныг дахин авахаар боллоо.Уг нь үлдсэн вакциныг ОХУ-аас 2018 оны есөн сард авах хуваарьтай байсан юм. Мөн дээрээс нь вакцин авахаар 2017 оны төсөвт суулгасан байсан гурван тэрбум төгрөгөөрөө 7,8 сая тун вакциныг ОХУ-ын төрийн өмчит улсын үйлдвэрийн газраас худалдан авна. Одоогоор улсын хэмжээнд 14 аймгийн есөн сая гаруй малыг дахин вакцинжуулах шаардлага тулгарсан, эс бөгөөс Монгол Улс 70 сая малаа алдах дээрээ тулаад байгаа" гэх аймшигтай мэдээг ч мөн дуулгаад авсан.

Гэвч дахиад вакцин авахаар боллоо гэж сүржигнэж хурал хуй хийснээс хойш ХААХҮЯ дахиад л таг. Хэвлэлээр шүлхий ихэдлээ, яам яаж ажиллаад байна гэж шүүмжлээд ирэхээр гэнэт ухаан орсон аятай мэдээлэл хийж байсан улсууд шүүмж намдаад ирэхэд л назгайрч эхэлж. Тиймдээ ч өнөөдөр шүлхийн вакцины нөөц нь дуусчихсан, Оросуудыг царайчлаад байж байгаа бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 2 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 8 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 8 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 8 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 10 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 10 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 11 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 11 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31