Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаар сар шинийн баярын өдрүүдэд хотын зарим хэсэгт авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул нийтийн тээврийн үйлчилгээг баярын өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3-нд үнэ төлбөргүй үйлчлэхээр шийдвэрлэлээ. Мөн хотын ойролцоох дүүргүүд Налайх, Биокомбинат зэрэг чиглэлд тухайн өдрүүдэд үнэ төлбөргүй явуулахаар зохицууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Сар шинийн баярыг угтаж шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотын нийтийн тээврээр иргэдийн зорчих зардлыг нийслэл хот даах шийдвэрийг гаргаж байна. Цаашдаа ажлын бус өдрүүдэд иргэд маань хувийн авто машин унахаасаа илүүтэйгээр нийтийн тээврээ сонгож үйлчлүүлээрэй гэж уриалмаар байна. Бид нийтийн тээврийн соёл, бүрэн бүтэн байдал, тогтсон цагийн хуваарьт анхаарч ажиллана" хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна