Сар шинийн баярын амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өнөөдөр "Сар шинийн баярын амралтын гурван өдөр Нийтийн тээвэр буюу том оврын автобусаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалт хийх" талаар хэлэлцэх гэж байна. Энэ жилийн хувьд Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 16 буюу Баасан гарагт тохионо. Бүх нийтээр амрах баярын 3 хоног нь Баасан-Даваа гараг хүртэл үргэлжлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна