АЛТАЙ ТАВАН БОГДЫН ЗАМЫГ ТОХИЖУУЛАХААР БОЛЖЭЭ


Уг ажилд зориулан Баян-Өлгий аймгийн төсвөөс 24 сая төгрөг шийдвэрлэсэн байна. Тохижилтын ажлын хүрээнд гурван газарт сайжруулсан бие засах газар байгуулах, машины зогсоол барих, хогийн цэг тавих ажлууд хийгдэх аж. Мөн Замын сангаас хөрөнгө гаргаж Алтай таван богд ууланд очих замыг засахаар болсон байна.

Алтай Таван богд уул нь далайн түвшинээс 4374 м өндөр Монгол Улсын хамгийн өндөр цэг юм. Өнгөрсөн онд гадаадын 3130 жуулчин уг уулыг ирж сонирхжээ. Мөн 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хайрханыг төрийн тахилгатай болгох зарлиг буулгаж, 2014 оны долдугаар сард уулын тэнгэрийг тайх ёслол болсон билээ. Уг зарлигийн дагуу тэнгэрийг тайх ёслолыг дөрвөн жил тутамд зохион байгуулах бөгөөд ирэх зун хоёр дахь удаагаа тахих юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 3 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 5 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 8 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 8 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 9 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 11 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 11 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 11 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 11 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31