ЦАГДААГИЙН НЭР БАРИН АХМАД НАСТНЫ ТЭТГЭВРИЙН МӨНГИЙГ ЗАЛИЛЖЭЭ


Хулгайч, дээрэмчдийн арга нарийсч, хөгшин настай хүмүүсийн тэтгэврийн хэдэн төгрөгийг залилан мэхэлж авах тохиолдлууд гарсаар байна. Тодруулбал сүүлийн хэд хоногт 65-72 орчим насны ахмадуудаас "Хүү чинь эрүүлжүүлэхэд хоносон байна. намайг мөнгө аваад ир гэлээ", "Багц бэлэг худалдаж авах уу" гэх зэргээр залилан мэхэлж, мөнгийг нь залилан зугтаасан хэргүүд цагдаагийн байгууллагад хэд хэд бүртгэгджээ. Тиймээс ахмад настнуудыг энэ мэт залилангийн хэргийн золиос болохоос сэргийлэхийг анхааруулж байна.

Нэгэн жишээ дурдахад өчигдөр л гэхэд ийм төрлийн залилангийн хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд 72 настай эмэгтэй "Д" -г үл таних 30 настай эрэгтэй "Г" нь цагдаагийн алба хаагчийн нэрийг барьж "Танай хүү эрүүлжүүлэхэд орсон. Та 50.000 төгрөг өг" гэж залилан мэхэлсэн хэрэг гарсан байна. Залилагч этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчдын нас болон амьдралын боломж нөхцлийг судалдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Түүнчлэн хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж буйтай холбоотойгоор томоохон худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэргийн гаралт ч нэмэгджээ. Мөн иргэдийг орой үдшийн цагаар зодож, дээрэмдэх хэрэг гарсаар байна. Хулгайд эд зүйлээ алдаж, дээрэмдүүлсэн иргэдийн дийлэнх нь сар шинийнхээ бэлтгэлийг хангахаар хамаг мөнгөө аваад явж байгаад ийн хулгайч, дээрэмчдийн өгөөш болж буйг хэлж байна. Тиймээс иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 3 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 5 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 8 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 8 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 9 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 11 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 11 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 11 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 11 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31