ЖИЛД 100 ИРГЭН ЦАГААЧААР АВАХ КВОТ ТОГТООВ


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн олонх нь дэмжлээ. Ингэснээр Монгол Улсад цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог жил бүр 100-гаас дээшгүй байхаар тогтоолоо.

Ингэхдээ улс орнуудад дараах квот тогтоосон байна. Үүнд ОХУ-ын харьяат иргэн 30-аас дээшгүй, БНХАУ-ын иргэн 30-аас дээшгүй, бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй байхаар заажээ. Харин гадаад иргэдийн байршлыг дор дурдсанаар тогтоосон байна. Улаанбаатар хотод 52-оос дээшгүй, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус дөрвөөс дээшгүй, аймагт хоёроос дээшгүй гэж заасан байна. УИХ-ын гишүүн Н.Оюундарь: -Монголд гадаад иргэдийг цагаачлуулах зайлшгүй шаардлага байгаа юм уу. Европын холбоо цагаачдаасаа болж асуудалд орж байна. Хоёр том гүрний дунд орших Монгол жил бүр 100 цагаач хүлээн авах нь аюулгүй байдал талаасаа асуудалтай биш үү" гэлээ.

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн дарга Д.Мөрөн: -Цагаачид өндөр шалгуур тавьдаг. Гэхдээ цагаач иргэд нь орогнол хүсч байгаа биш юм. Одоогийн байдлаар гадаадын 1,957 иргэн цагаач статустай байна. Үүнээс 63.7 хувь нь Хятадын иргэд. Тэдний ихэнх нь долоон буудалд газруудад суурьшсан. Оросын цагаач иргэн 643 байна. Жилдээ цагаач иргэдийг авах тоо 100 гэж байгаа боловч энэ хэмжээнд тултал авна гэсэн үг бас биш. Дээд лимит нь 100, жил бүр 100 иргэнд цагаачийн квот өгөхгүй. 2017 онд хоёр иргэнд цагаачлалын статус өгсөн. Нэг нь Дорнодод байсан Оросын угшилтай иргэн, нөгөө нь Хятад иргэн. 2016 онд дөрвөн иргэнд цагаач статус өгсөн бол 2015 онд таван иргэнд өгсөн. Цагаач иргэд нь өөрийн орны харьяалалтай байдаг" гэлээ. Байнгын хорооны гишүүд хуулийн төсөл хэлэлцэхийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Үүний дараа Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэв. Европын холбоо Монгол Улсын татварын хуулиуд нь олон улсын шаардлага, нөхцөл хангахгүй байна гэж үзэн, хар жагсаалтад багтаасан.

Тэгвэл ФАТФ-ын зүгээс манайд мөн мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр 40 гаруй зөвлөмжийг өгсөн байна. Үүний дагуу Засгийн газар дээрх хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 3 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 5 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 8 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 9 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 9 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 11 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 11 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 11 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 11 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31