Манай улс мал аж ахуйн орон гэдэг мөртлөө дотоодын сүүний хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй импортоор сүү оруулж ирсээр байна. Тэгвэл дотоодын хэрэгцээгээ хангахад төрийн дэмжлэг,бодлого зайлшгүй хэрэгтэй байгааг үйлдвэрлэгчид онцолж байна. "Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт" чуулга уулзалт хоёрдугаар сарын 7-нд Нийслэлийн Төр захиргааны V байр, Залуучуудын соёлын төвд 14:00-17:00 цагийн хооронд болно. Энэхүү чуулга уулзалтад сүүний фермер, үйлдвэрлэгчдийг төлөөлсөн 200 гаруй төлөөлөгч оролцох ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна