Ардын хувьсгалын их жанжин Дамдины Сүхбаатарын гэргий Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг Нэмэндэйн Янжмаагийн мэндэлсний 125 жилийн ой тохиож байна. Уг ойд зориулж Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо өнөөдөр Тусгаар тогтнолын ордноо "Мөнхөд дурсагдах гавъяатан" нэртэй үзэсгэлэн болон "Эерэг өөрчлөлт" сайн үйлсийн аяныг эхлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна