Энэ оноос хэрэгжиж эхэлсэн Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэх шийдвэр иргэдийн шүүмжлэл, хүчтэй эсэргүүцлийг дагуулсан тул Засгийн газар энэ шийдвэрийг цуцалсан.Ингэснээр нэг хувийн нэмэгдэлгүй өмнө нь 10 хувь байснаараа тогтож буй. Өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн дээрх шийдвэрийн хүрээнд татварын нэмэгдэл төлсөн иргэд мөнгөө буцаан авах боломжгүй гэнэ. Сангийн яам болон Татварын ерөнхий газрын мэдээлснээр 2018 оны нэгдүгээр сард Хувь хүний орлогын албан татварын хэмжээг нэмж төлсөн иргэдийн мөнгийг буцаан олгохгүй. Харин дараагийн сарын татварт суутгах замаар шилжлүүлэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна