“РОСНЕФТЬ”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛД ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ БАЙНА


Монгол улсын бензин шатахууны хэрэглээ үндсэндээ 100 хувь хойд хөршөөс хамааралтай. "Роснефть" гэсэн ганцхан кранттай, тэдний ааш аягаар шатахуны үнэ тодорхойлогддог гэхэд бараг хилсдэхгүй. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар нефть боловсруулах үндэсний үйлдвэртэй болохоор шамдаж буй энэ цаг үеэр "Роснефть" Монголын шатахууны хангамжийн асуудлаар санал гаргаж буй гэх мэдээлэл бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Владивостокт айлчлах үеэр Ангарскийн нефтийн үйлдвэртэй холбоотой, тухайлбал тус үйлдвэрийн 49 хувийг худалдан авах санал тавьсан гэх мэдээлэл сүүлийн үеэс дуулдаж байгаа. Энэ мэтээр Монголын газрын тосны салбарт хойд хөршийн зүгээс үе үе санаачлага гаргаж, амбицаа илэрхийлсээр иржээ. "Роснефть"-ийн төлөөлөгчид 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монголд ирнэ гэсэн товтой байсан. Гэвч энэ хугацаа цөөн хоногоор хойшилж, өнгөрөгч долоо хоногт Монголд иржээ. Эдүгээ хоёр талын хооронд яриа хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд харин чухам ямар асуудлаар хэрхэн тохиролцож байгаа нь тодорхойгүй байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-ын "Роснефть" компани Монгол Улсад салбараа нээж магадгүй хэмээж байгаа юм. Учир нь тус компани энэ талаар урьд нь хоёр ч удаа хүсэлтээ илэрхийлж байсан гэх мэдээлэл байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 4 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 6 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 9 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 9 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 10 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 11 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 12 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 12 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 12 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 12 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31