МОНГОЛ УЛС ТҮҮХЭН СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРАА ИРГЭНДЭЭ ӨМЧЛҮҮЛЧИХЭЭД ХЯНАЛТ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ ӨНӨӨДРИЙГ ХҮРЛЭЭ


Монгол улсын анхны ерөнхий сайд намнансүрэнгийн амьдарч байсан түүхэн барилга өнөөдөр хог шороондоо дарагдан байна. Учир нь газрыг нь 2014 онд Мөнхэрдэнэ гэх иргэн өмчилж авсанаар соёлын газар хяналт тавих эрхгүй, өмчилсөн иргэн өөрчилж болохооргүй нөхцөл үүссэн байна. Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт хуучирч элэгдэж хэн ч тоохоо больсон хог новшоор хашаа нь дүүрсэн энэ барилга бол анхны ерөнхий сайдын амьдарч ажил хэргээ явуулж байсан газар. Гэхдээ одоо энэхүү барилга доорх газартайгаа хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй. Уг нь 2014 онд тус газрыг Мөнх-эрдэнэ гэх иргэн өмчилж авсан байдаг ч дээр нь ямар нэг үйл ажиллагаа явуулах эрхгүй болохоор одоо хэнд ч хэрэггүй мэт хаягдан үлдээд байна. энэхүү түүхэн дурсгалт газар өв соёл нь одоогоор нэг иргэний өмчид байна. Монгол улс өөрийн дурсгалт газраа түүхээ хүртэл иргэндээ зарсан үйлдэл гэж харж болохоор байгаа юм. Хамгийн гол нь яаг одоо энэ барилга элэгдэж муудсан дээрээсээ хог новшиндоо дарагдан хараа хяналтгүй байгаа нь устаж үгүй болох эрсдэл бий болоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 4 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 6 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 9 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 9 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 10 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 11 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 12 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 12 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 12 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 12 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31