ПАРИСТ БОЛСОН ХАЛДЛАГЫН ХЭРЭГТНИЙГ ШҮҮХ ХУРАЛ БРЮССЕЛЬД ЭХЭЛЛЭЭ


Брюссел болон Парист 2015, 2016 онуудад халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг болох Салах Абдесламыг шүүх хурал эхэллээ. Брюссел хотод болж байгаа энэ удаагийн шүүх хурал нь Францын иргэн, 28 настай сэжигтнийг бусадтай хамтран үйлдсэн халдлагын хэргээр бус цагдаагийн ажилтнуудын эсрэг гал нээж буудалцсан хэргээр шүүх юм. Парис хотод 2015онд болсон халдлагын дараа Абдесламыг Бельги рүү зугтсан болохыг илрүүлэн 2016оны 3-р сард цагдаа нар баривчилсан байна. Нэгэн тусгай ажиллагааны үеэр Абдеслам цагдаа нар руу гал нээн зугтсан боловч гурав хоногийн дараа баривчлагдсан юм. Шүүх хурал болж байгаатай холбоотойгоор Францын хойд хэсэгт байдаг хорих газраас өдөр бүр 140км тээвэрлэн шүүх хуралд оролцуулахаар болжээ. Абдесламыг мөн цагдаагийн ажилтны амь насанд халдахыг завдсан хэргээр Тунисийн иргэн СоуфинАяаригийн хамтаар буруутгаж байна. Шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдож байсан бөгөөд өмгөөлөгчид шүүх хуралд бэлдэх хугацаа шаардлагатай гэсэн хүсэлт гаргавал дахин хойшлогдох магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 4 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 6 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 10 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 10 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 10 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 12 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 12 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 13 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 13 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31