УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлжээ. Тэрээр "Жаст" группийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ш.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьж 109 сая ам.долларын зээл авсан байдаг. Энэ асуудалтай холбоотой маргаан Арбитрийн шүүхээр шийдэгдсэн байна. Тиймээс "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна