МОСКВА ХОТ ЦАСАНД БУЛАГДЖЭЭ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва хотод асар их хэмжээний цас орсноос одоогоор нэг хүний амь үрэгдсэн нь тодорхой болжээ. Хур тунадасны хэмжээг бүртгэдэг болсон цагаас хойш ийм хэмжээний цас орсон түүх байхгүй гэнэ. Ердөө 24 цагийн дотор нэг сард ордог дундаж цасны хэмжээний тал нь Москвад орж, зузаан нь 43 см хүрснийг цаг уурчид мэдээлжээ. Цасыг даалгүй 2,000 орчим мод хугарч унасан бол нэг хүн модонд даруулж амиа алдсаныг Москва хотын дарга Сергей Собянин мэдээлсэн байна. Мөн таван хүн их цасны улмаас бэртэж гэмтсэн гэнэ. Хотын нисэх буудалд 150 орчим нислэг саатаж, 10 орчим нь цуцлагджээ. Москва хотын захиргааны 70,000 орчим ажилтан гудамж талбайн цасыг цэвэрлэх ажилд дайчлагдаад байна. Үзэгдэх орчин муу, халтиргаа гулгаа их, цасанд суух эрсдэл байгаагаас иргэдийг автомашинаа орхихыг эрх баригчид зөвлөжээ. Цаг уурын хүрээлэнгийн дүгнэлтээр энэ удаагийн цас 1957 оны дээд үзүүлэлтийг эвдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 4 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 6 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 10 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 10 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 10 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 12 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 12 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 13 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 13 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 13 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31