Израил улсын цэргүүд Баруун Йорданид явуулсан тусгай ажиллагааны үеэр Палестины нэгэн иргэнийг буудан хороосон байна. Нүдээр үзсэн гэрчүүдийн мэдээлж байгаагаар 200орчим Палестин иргэн Израилын армийн машинууд руу чулуу шидэлж байх үед буун дуу гарч цэргүүд шархадсан ирэнийг авч явсан байна. Израилын армийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар 19 настай Палестины иргэн цэргийн машин руу авирч хаалгыг нь нээхийг оролдож байгаад буудуулжээ. Тэрээр мөн ойролцоо орших суурин газарт болсон буудалцааны үеэр сэжигтэй этгээдүүдийг баривчлах үеэр иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна