МЭССЕЖЭЭР ТАНИЛЦАЖ УУЛЗСАН ЗАЛУУСАА БУСДААР ДЭЭРЭМДҮҮЛСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Admin
Өчигдөр

Дээрмийн гэмт хэрэг үйлдэхийн тулд үгсэн хуйвалдаж, нарийн арга хэрэглэсэн тохиолдол гарсан байна. Тодруулбал нэгдүгээр сарын 31 буюу өнгөрсөн лхагва гаригт Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд хоёр залуу мэссэжээр хоёр бүсгүйтэй танилцжээ. Улмаар уулзаж учирахаар тохиролцсон байна. Ингээд өнөөх хоёр залуу хоёр бүсгүйтэй ч уулзаж. Нэг газар уулзаад сууж байтал үл таних гурван залуу гэнэт орж ирэн зодож, дээрэмдсэн хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтаар дээрх хоёр бүсгүй нь бие үнэлдэг байж болзошгүй бөгөөд залуустай мессэжээр танилцаад, улмаар тэднийг үгсэж тохиролцсон залуусаараа дээрэмдүүлдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Дээрх хэргийн хувьд дээрэм хийсэн гурван залуугийн хоёр нь зугтсан эрэн сурвалжилж байгаа аж. Харин нэгийг нь хоёр бүсгүйн хамт баривчлаад шалгалтын ажиллагаа хийж эхэлжээ.

Сар гаруйн өмнө мөн ийм төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн билээ. Тодруулбал нэгэн охин өөрөөсөө ахмад хүнтэй мэссэжээр танилцаж уулзаж байх үед охины ах гэх залуу гарч ирсэн хэрэг гарсан. Улмаар тухайн залууг насанд хүрээгүй дүүг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн мөнгө нэхсэн байдаг билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 5 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 7 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 11 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 11 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 11 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 13 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 13 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 14 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 14 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 14 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31