ОХУ-ЫН БАЙЛДААНЫ ОНГОЦ АНУ-ЫН ОНГОЦЫГ АЮУЛД ОРУУЛСАН УУ?

Admin
Өчигдөр

ОХУ-ын "Су27" загварын байлдааны онгоц Хар тэнгисийн дээгүүр нисч явсанАНУ-ын онгоцонд 1,5м хүртэл ойртсон байна. АНУ-ын батлан хамгаалах яам Оросын байлдааны онгоцны энэ үйлдлийг хууль бус, аюултай үйлдэл мөн олон улсын гэрээ болон эрхийг зөрчсөн гэж мэдэгдэж байна. Тэгвэл ОХУ-ын зүгээс өөрийн байлдааны онгоцнуудыг олон улсын журмын дагуу, ямар ч хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг хийгээд байгаа юм. Батлан хамгаалах яамны гаргасан тайлбарт "Оросын агаарын хилд үл мэдэгдэх нисдэг биет ойртсон. Уг биетийг тодруулахын тулд "Су27" онгоцыг илгээснээс гадна уг онгоц Америкийн онгоцноос хангалттай хол зайтай байсан. Уг нисдэг биет нь "Ариес2" загварын Америкийн эргүүлийн онгоц гэдгийг тогтоосон. Уг онгоц чиглэлээ өөрчлөн Оросын агаарын хилээс холдсоны дараа "Су27" онгоц бааздаа эргэн ирсэн" гэж дурьдсан талаар РИА хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллээ. Хар тэнгисийн агаарын оронзайд хийгдэж байгаа нислэгүүдээс болж АНУ, ОХУ-уудын дунд багагүй маргаан дэгддэг билээ. Орос улс Крымын хойгийг 2014онд өөртөө нэгтгэснээс хойш энэ бүсэд өөрийн армийн хүчийг нэмсэнтэй холбоотойгоор АНУ,НАТО-ийн зэвсэгт хүчин ч мөн үйл ажиллагаагаа явуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 5 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 7 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 11 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 11 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 11 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 13 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 13 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 14 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 14 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 14 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31